ШУУРХАЙ: Ногоон автобусыг нийлүүлсэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн гэрт нэгжлэг хийж, хэд, хэдэн хүнийг АТГ-аас саатууллаа

ШУУРХАЙ: Ногоон автобусыг нийлүүлсэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн гэрт нэгжлэг хийж, хэд, хэдэн хүнийг АТГ-аас саатууллаа

Иргэдийг шүүмжлэлийг дагуулаад буй ногоон автобусыг нийлүүлсэн асуудлыг АТГ, ЦЕГ-аас хамтран шалгаж байгаа. Энэ хүрээнд АТГ-аас гурван иргэнийг саатуулсан гэх мэдээлэл байна.

НЗДТГ-ын захиалгаар  БНСУ-ын Daewoo корпорациас автобус нийлүүлсэн "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн гэрт дөнгөж сая нэгжлэг хийжээ. АТГ-аас НЗДТГ болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийнхөн мөн Тэнүүн-Огоо компанийхан гээд нийт 20 хүнээс байцаалт авчээ. Улмаар 2-3 хүнийг 48 цагийн хугацаатай саатуулж шалгахаар болсон байна.