ХБ-ны хэргийн шийтгэх тогтоол энэ сард гарах бол "Монголбанкны" Г.Дөлгөөн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ХБ-ны хэргийн шийтгэх тогтоол энэ сард гарах бол "Монголбанкны" Г.Дөлгөөн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Хөгжлийн банкын гэх тодотголтой 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан билээ. 

Тус шүүх хурлаар 48 хүнийг цагаатгаж,  32 хүн, дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон. Тэгвэл тус хэргийн шүүхийн шийтгэх тогтоол энэ сар /2023.10/-ын дундуур  гарч, албажна гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Мөн Хөгжлийн банкны гэх тодотголтой эл хэрэгт Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал асан Б.Ринцэндор нарын нэр холбогдсон ч тэдний хэргийг АТГ-ын саналаар прокуророос "тусгаарлаж" шүүхэд шилжүүлээгүй байдаг. 

Тэгвэл эл хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Монгол банкны ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байна" гэсэн юм. Г.Дөлгөөн, Б.Ринцэндорж нар нь Төрийн банканд ажиллаж байхдаа тус банкны үйл ажиллагааг доголдуулсан зэрэг үндэслэлээр АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд эл хэрэгт Хөгжлийн банкны хэргийг нэгтгэн шалгах байгаа аж.