ТОДРУУЛГА: Автобусны асуудлыг амралтын өдөр гэлтгүй шалгаж байгаа нь үнэн

ТОДРУУЛГА: Автобусны асуудлыг амралтын өдөр гэлтгүй шалгаж байгаа нь үнэн

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлж буй автобус асуудал дагуулаад буй. АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулж, зарим обьектод нэгжлэг хийсэн талаар албан бус эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийж, дараа нь түүнийг хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн энэхүү үйл явдалтай зэрэгцэн "Тэнүүн огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээлж байна. 

Харин энэ талаар өөр нэг эх сурвалж, "автобустай холбоотой асуудлыг амралтын өдөр гэхгүй шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэнээс мэдүүлэг авч байгаа, яг ямар, ямар ажиллагаа хийж байгааг зөвхөн Прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлдэг тул өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн нэг хүнээс биш олон талаас шалгадаг, шаардлагатай бол хэнээс ч мэдүүлэг авна" гэлээ.