"Ногоон автобус"-тай холбоотойгоор Тэнүүн-Огоо компанийн удирдлагууд болон НХААГ-ын хоёр албан тушаалтныг урд шөнө саатуулжээ

"Ногоон автобус"-тай холбоотойгоор Тэнүүн-Огоо компанийн удирдлагууд болон НХААГ-ын хоёр албан тушаалтныг урд шөнө саатуулжээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлж буй автобус асуудал дагуулаад буй.

Тиймээс Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байна. Тэгвэл өнгөрсөн шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх  нарын дөрвөн хүнийг түр саатуулсан байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.