Ж.Сүхбаатар: Албан тушаалаасаа огцорно. Огцрох хүсэлтээ үдээс хойш Ерөнхий сайдад өргөн барина

Ж.Сүхбаатар: Албан тушаалаасаа огцорно. Огцрох хүсэлтээ үдээс хойш Ерөнхий сайдад өргөн барина

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдаж авсан "ногоон автобус" хуучин, шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Энэ талаар НЗДТГ-аас мэдэгдэл гаргаж, " гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй" гэж мэдэгдсэн. 

Харин энэхүү үйл явдлын улмаас Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн байр суурийг нийгмийн зүгээс үзүүлж буй. Тэгвэл энэ талаар Ж.Сүхбаатар сайдаас тодруулахад "Албан тушаалаасаа огцорно. Огцрох хүсэлтээ үдээс хойш Ерөнхий сайдад өргөн барина" гэлээ.