Энэ сарын 3-наас ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 3-наас ихэнх нутгаар сэрүүснэ

2023 оны аравдугаар сарын 03-наас аравдугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа. 

Энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. Энэ сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.