Т.Энхцэцэг дэлхийн шилдэг шүүгчээр тодорчээ

Т.Энхцэцэг дэлхийн шилдэг шүүгчээр тодорчээ

Олон улсын жүдо бөхийн холбоо шилдэг эмэгтэй шүүгчдээ өчигдөр зарлалаа. Монголын Т.Энхцэцэг дундаж 8.4 буюу эрэгтэй шүүгчдийн хувьд ч дээгүүрт тооцогдох оноогоор тэргүүлж, дэлхийн шилдэг шүүгчээр нэрлэгджээ. БНСУ-ын шүүгч Хён Сук Хи энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн бөгөөд үүнд ДАШТ, “Их дуулга”, гран при зэрэг томоохон тэмцээн багтсан аж. Гэсэн ч түүний оноо 7.5-д хүрчээ. Т.Энхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-ийг сүүлийн гурван жил дараалан шүүсэн. Өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан тэрбээр энэ жил амжилтаа дэлхийд үнэлүүллээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө