Өнөөдөр /2023.10.02/ УИХ дахь АН-ын бүлэг, НИТХ дахь АН-ын төлөөлөгчид болоод тус намын Зам тээврийн бодлогын салбар зөвлөлийн гишүүдээ оролцуулж, "өргөтгөсөн хурал"-ыг хийсэн байна.
Тус өргөтгөсөн хурлаар олны шүүмжлэлд өртөөд буй "ногоон автобус"-ны асуудлаар Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас гадна Хотын дарга Д.Сумъяабазар, Тагнуулын ерөнхий газрын дарга албан тушаалаасаа огцрох ёстой" гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болсон байна. Учир нь Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжөөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 3.4-д заасны дагуу ажлын хэсэг нь мэдээд “Тэнүүн-Огоо” компанийг сонгож, шууд худалдан авсан байгаа юм.