"Ногоон автобус"-ны хэргээр "Тэнүүн огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн хорьж байгаа бол БНСУ-ын иргэдийг шалгаж эхэлжээ

"Ногоон автобус"-ны хэргээр "Тэнүүн огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн хорьж байгаа бол БНСУ-ын иргэдийг шалгаж эхэлжээ

"Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс түр саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн этгээдүүдийг шүүхийн зөвшөөрлөөр дахин 48 цаг саатуулах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2023.10.02/ хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх хүлээн авч, тэднийг дахин 48 цаг цагдан хорихоор болжээ. 

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт сэжигтнээр татагдаад буй дээрх нэр бүхий хүмүүсийг төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөн ногоон автобусыг нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" компанийн ажилчдыг шалгаж эхэлсэн байна.