ШУУРХАЙ: "Тэнүүн огоо" болон "Zyle Daewoo" компанийг хооронд нь зуучилж байсан монголд амьдардаг БНСУ-ын хоёр иргэнийг саатуулжээ

ШУУРХАЙ: "Тэнүүн огоо" болон "Zyle Daewoo" компанийг хооронд нь зуучилж байсан монголд амьдардаг БНСУ-ын хоёр иргэнийг саатуулжээ

"Ногоон автобус"-ны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар огцрохоор болж байгаа бол, мөн "Тэнүүн огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор монголд амьдарч байсан БНСУ-ын хоёр иргэнийг АТГ-аас өнгөрсөн шөнө саатуулан, шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, эдгээр БНСУ-ын иргэд нь "Тэнүүн огоо" ХХК болон "ногоон автобус"-ыг манай улсад нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" компанийг хооронд нь зуучилж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн иргэд нь асуудал дагуулсан автобусыг монголд нийлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй байгаа" гэлээ. Харин өнгөрөгч Ням гараг /2023.10.01/ монголд хүрэлцэн ирж мэдээлэл хийсэн "Zyle Daewoo" компанийн төлөөлөл болох БНСУ-ын хоёр иргэнийг гадуур шалгаж байгаа ажээ. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө