Солонгосын талаас "Ногоон автобус"-ны хэргийг шалгахад шуурхай хамтран ажиллаж, үнэн зөвийг тогтоох ёстой" гэх байр суурийг илэрхийлжээ

Солонгосын талаас "Ногоон автобус"-ны хэргийг шалгахад шуурхай хамтран ажиллаж, үнэн зөвийг тогтоох ёстой" гэх байр суурийг илэрхийлжээ

"Ногоон автобус"-ны хэргээр тус автобусыг монголд нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" компанийн захирлууд манай улсад ирж, албан ёсоор уучлалт гуйж, алдаагаа хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. 

Харин уг хэрэгт холбоотойгоор тэдгээрийг манай улсын хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Мөн "Тэнүүн огоо" ХХК болон БНСУ-ын "Zyle Daewoo" компанийн хооронд зуучилж байсан гэх Солонгосын хоёр иргэнийг мөн өнгөрсөн шөнө саатуулан шалгаж эхэлсэн байна.  Хоёр улсын эрх бүхий албан тушаалтнууд болоод аж ахуйн нэгж байгууллага оролцсон тус хэргийг мөрдөн шалгахын тулд манай улсын хуулийн байгууллагаас БНСУ-ын прокурорын байгууллагад хүсэлт тавьж, хамтран ажиллахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Харин Солонгосын талаас тус хэргийг шалгахад шуурхай хамтран ажиллаж, үнэн зөвийг тогтоох ёстой. Хоёр улсын найрамдалт харилцааг сэвтүүлж буй уг асуудалд анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байна.