СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан эгч, дүү хоёр цонхоор унаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан эгч, дүү хоёр цонхоор унаж, амиа алджээ

Бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай осол өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ. Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхэлжээ. 

Эцэг эхүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонхоор тонгойх, тагт руу гарах зэрэг нь аюултай гэдгийг ойлгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.