Өвс ачсан ачааны автомашин шатахуун түгээх станцын дэргэд шатаж байсныг унтраажээ

Өвс ачсан ачааны автомашин шатахуун түгээх станцын дэргэд шатаж байсныг унтраажээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад шатахуун түгээх станцаас 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад өчигдөр орой иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгожээ.