"Бусдыг дарамталсан" гэх бичлэгтэй холбоотойгоор иргэн н.Мэгзэр гэгчийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

"Бусдыг дарамталсан" гэх бичлэгтэй холбоотойгоор иргэн н.Мэгзэр гэгчийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн хамтрагч н.Мэгзэр гэх иргэний бусдыг дарамталж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаад байна. Тэгвэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгаж эхэлжээ. Цахим орчинд нийтлэгдсэн тухайн бичлэг нь хаана болсон гэдэг нь тогтоогдохгүй удсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.