LIVE: “Daewoo Bus” компанийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг ХҮН намын хуульчид Солонгосын элчинд хүргүүллээ

LIVE: “Daewoo Bus” компанийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг ХҮН намын хуульчид Солонгосын элчинд хүргүүллээ

“Daewoo Bus” компани болон өнгөрсөн ням гарагт "Тэнүүн-Огоо" компаний удирлагуудтай мэдээлэл хийсэн, "Daewoo bus" компаний удирдлагууд гэх иргэдийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг ХҮН намын хуульчид Солонгосийн элчинд өнөөдөр /2023.10.03/ хүргүүллээ.

ШУУД: 

ХҮН намын УЗ-ийн гишүүн, хуульч О.Батхүү, "Шинэ оруулж ирсэн "ногоон автобус"-уудыг тендерийн хуулийн дагуу худалдаж аваагүй, улсын нууцад оруулсан бөгөөд чанар стандартын шаардлага хангахгүй автобусууд худалдан авсан нь хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллага, тагнуулын газарт хүсэлт хүргүүлээд байна. Харин өнөөдөр Монгол Улсад суух Солонгосын элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлж байна. Монгол Улсаас 16 сая доллар Солонгос Улсын компани руу шилжсэн. Харин энэ компани нь 2022 оны долдугаар сарын 12-ны өдөр дампуурч, хуулийн этгээдийн эрхгүй болжээ. Гэтэл өнгөрсөн амралтын өдрөөр тус компаний удирдлагууд гэх хоёр иргэн мэдээлэл өгсөн. Иймд эдгээр иргэдийг Солонгосын хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах хүсэлтийг хүргүүлж байгаа юм" гэлээ.