"Д.Мөнх-Эрдэнийн түр уулзалтыг хориглосон" Хорих ангийн даргын тушаалыг прокуророос хүчингүй болгожээ

"Д.Мөнх-Эрдэнийн түр уулзалтыг хориглосон" Хорих ангийн даргын тушаалыг прокуророос хүчингүй болгожээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харъяа хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг хорих ангийн журам зөрчсөн хэмээн "Түр уулзалт"-ыг нь 30 хоног хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Хорих ангийн даргын уг тушаал нь зөрчилтэй болохыг прокуророос тогтоож, эл шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхэнтэйгээ уулзах уулзалтыг сэргээжээ. Харин эл асуудлыг шалгах ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь хорих 413 дугаар ангид ажилласан бөгөөд тус Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.