Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шэнь Миньжюанийг томилсон билээ.
Шинээр томилогдсон Элчин сайд Шэнь Миньжюани Монгол- Хятадын "Найрамдал" сургууль болон Монгол Улсад байнга оршин суугаа БНХАУ-ын харьяат иргэдийн зөвлөлөөс зохион байгуулсан БНХАУ-ын Улс тунхагласны баярын 74 дэх өдөр болон Еэвэн сарын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ. Мөн тус арга хэмжээнд Монгол Улсад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд, Монгол Улсад байнга оршин суугаа хятад иргэд оролцсон байна.
Энэ үеэр Элчин сайд Шэнь Миньжюани "Энэхүү баярын арга хэмжээ нь Хятадын элчин сайдын яамны цар тахлын дараах анхны улсын баярын хүндэтгэлийн арга хэмжээ билээ. Хятад, Монголын найрамдалт харилцааг урт хугацаанд анхаарч, дэмжиж ирсэн эрхэм зочид та бүхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа шинэ Элчин сайдын хувиар чин сэтгэлээсээ талархаж буйг минь хүлээн авна уу. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 74 жил, өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого хэрэгжүүлсэний 45 жил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг, "Бүс ба Зам" санаачилга, “дотно найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаажтай” байх үзэл санааг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа билээ. Өнөөгийн Хятад улс эдийн засаг, нийгмийн олон салбарт дэлхий нйитэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрсэн байна. Үндэстний хүчин чадлыг бүх талаар нэмэгдүүлсэн. Хятадын ард иргэдийн эдийн засгийн эргэлтийн нийт хэмжээ 18 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаар байранд эрэмблэгдсэн. Иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилсэн. Хятадын ядуурлаас ангижруулах ажил түүхэн амжилтад хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулах гайхамшгийг бүтээж, ард түмний хүртэх мэдрэмж, амар амгалан мэдрэмж, аз жаргалын мэдрэмж мэдэгдэхүйц дээшилсэн. Ногоон хөгжил эерэг үр дүнд хүрсэн. "Цэнгэг ус цэлгэр тал нь үнэлж баршгүй баялаг" нь бүх нийтийн үзэл баримтлал болон үйл хэрэг болсон. Экологи, дахин сэргээлт, бага нүүрс төрөгчийн хөгжилд тууштай алхам хийж, Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн урагшлуулснаар байгаль орчны чанар мэдэгдэхүйц сайжирсан. Олон улсад нөлөөлөх нөлөөлөл өсөн нэмэгдсэн.
Өчигдөр Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохын төлөө гар нийлцгээе. Хятад улсын санаачлага хөдөлгөөн"-ий талаарх цагаан номыг бүх нийтэд танилцуулсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг бүтээх цогц танилцуулгыг нийтийн үзэл суртлын утга санаанд тод томруунаар тайлбарласан юм. Хятад улс өөрийн хөгжлийг бусад улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулж өөрийн ирээдүй хувь тавиланг хүн төрөлхтний хувь заяатай нягт холбож өөрийн шинэ бүтээн байгуулалтаар дэлхий нийтэд дахин шинэ боломж олож байна" гэдгийг онцолсон байна.