Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүллээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүллээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2013-2016 оны хооронд төрсөн ах Н.Жаргалсайханы охин болон хүүгийнх нь нэрээр гадаад улс руу 650 000 ам.доллар шилжүүлсэн. Уг мөнгөө эхнэр Я.Наранцэцэгийнх нь Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдан шалгаж эхэлдэг байдаг. Улмаар тус хэргийг 2020 оны нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байсан юм. Тэгвэл тус хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусаад ийнхүү прокурорт шилжүүлсэн байна.