Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд яг одоо нэгжлэг хийж байна

Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд яг одоо нэгжлэг хийж байна

Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод  цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсгэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа билээ.

Тодруулбал, АТГ-аас "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд нь мөн яг одоо нэгжлэг хийж байгаа бөгөөд нэгжлэгийн явцад допингийн төрлийн бодис илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.