"ХАНЖОУ-2022": Умард Солонгосын тамирчин огцом өргөлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

"ХАНЖОУ-2022": Умард Солонгосын тамирчин огцом өргөлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

"Ханжоу-2022" Азийн наадам есдүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Ханжоу хотноо эхэлсэн.

Энэхүү наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 59 кг-ын жингийн тэмцээнд Умард Солонгосын тамирчин Ким Ил Гён огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг, нийлбэр дүнгээр 246 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, огцом өргөлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 

Тэрбээр Токиогийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 59 кг-ын төрөлд алтан медаль хүртсэн Тайванийн тамирчин Го Синжунь энэ удаагийн тэмцээнд 227 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн болзол хангажээ. Түүнчлэн 64 кг-ын төрөлд Хятадын 18 настай тамирчин Пей Шини /234 кг/ мөнгө, Филиппиний тамирчин Элрин Энн Андо /222 кг/ хүрэл медаль хүртсэн байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны оройны байдлаар, тус улсын баг тамирчид долоон алт, 10 мөнгө, таван хүрэл, нийт 22 медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн наймдугаарт бичигдэж байгаа юм.