ШУУРХАЙ: Бага насны хүүхдээ дагуулан гарцаар зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Бага насны хүүхдээ дагуулан гарцаар зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 33 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус хэргийг тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэлээ.