12 настай хүүхэд алга болсонтой холбоотойгоор Сайншанд сумын орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд эхлүүллээ

12 настай хүүхэд алга болсонтой холбоотойгоор Сайншанд сумын орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд эхлүүллээ

Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсонтой холбоотойгоор Дорноговь аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж байна.

Тодруулбал, Өнөөдөр өглөө 07:10 цагт Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах Наран” хорооллын байрнаас 12 настай эмэгтэй хүүхэд хичээлдээ яваад одоо хүртэл сураггүй байгаа аж.

Иймд 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргав.