Химийн гаралтай мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

Химийн гаралтай мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

Гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт эд зүйлсэд нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь сүүлийн үед нэмэгджээ.

Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилд мансуурсан гэх үндэслэлээр 898 зөрчилд 1173 хүн холбогджээ. Улаанбаатар хотод хяналтад 145 иргэн байдаг аж.

Түүнчлэн, гадаад улсад зорчсон иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдын дайвар ачаа авах зэрэг эрсдэл үүсэж байгааг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Оюутболд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө