Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор шийдвэрлэснээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Засгийн газрын хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын дарга мөн Түгжрэлийн сайдад нэр дэвшигчдийг тодруулах аж. Үүний дараа Засаг захиргааны нэгжийн тухай хуулиараа Ерөнхий сайд Х.Нямбаатарын нэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд НИТХ-ын хуралд оруулж, шийдвэрлүүлнэ. Дараа нь НИТХ-ын шийдвэрийг үндэслэж, захирамж гарган Хотын даргаар баталгаажуулах юм.