ШУУРХАЙ: Допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ

ШУУРХАЙ: Допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ

АТГ-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийж, шаардлагатай бол тэднийг хойшлуулшгүйгээр саатуулна гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө тэднийг хойшлуулшгүйгээр саатуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг цагдан хорьсон нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Тэднийг үргэлжүүлэх хорих эсэхийг хуулийн байгууллага шийдэх юм.