"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

"Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулаад байгаа. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос тэднийг үргэлжүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тус саналыг шүүх өнөөдөр хэлэлцээд Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө