Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эмнэлгийн албаны дарга М.Булганы гэрээс допингийн төрлийн бодис илэрчээ

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эмнэлгийн албаны дарга М.Булганы гэрээс допингийн төрлийн бодис илэрчээ

АТГ-аас Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эмнэлгийн албаны дарга, спортын анагаах ухааны эмч М.Булганы гэр болон ажлын байранд өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн эмчийн гэрээс нэлээгүй хэмжээний допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн эмч нь өдгөө "Ханжоу-2022" спортын наадамд баг тамирчдын хамтаар оролцож байгаа аж. Харин дээрх үйлдлийн талаар түүнд дуулгахад "Би мэдэхгүй" гэх зүйлийг ярьсан гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эмнэлгийн албаны дарга, спортын анагаах ухааны эмч М.Булган нь АТГ-аас явуулж буй ажиллагаатай холбоотой мэдээллийг сонсоод нэлээдгүй хүнд байдалд орж, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан" гэлээ. Ташрамд сонирхуулахад, допингийн асуудалд нэр холбогдоод буй М.Булганы гэр бүлийн хүн нь аймгийн Арслан цолтой бөх хүн байдаг аж.