"Дэлхийн сансрын 7 хоног – 2023” өнөөдөр /2023.10.04/ эхэлж байна.
"World Space Week" буюу дэлхийн сансрын долоо хоног нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Энэхүү долоо хоногтой холбогдуулан өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш Зайсан хилл цогцолборт болох аж. Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах түүнд сонирхолтой болгох зорилготой.