Хүүхэд хулгайлахыг завдсан гэгдэж байсан цагдаа "Хүүхдийг дүү шиг санаж чихэр авч өгсөн. Өөр буруу санаа байгаагүй" гэж мэдүүлжээ

Хүүхэд хулгайлахыг завдсан гэгдэж байсан цагдаа "Хүүхдийг дүү шиг санаж чихэр авч өгсөн. Өөр буруу санаа байгаагүй" гэж мэдүүлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.

Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байсан ба урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь нэг нэгнийгээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй талаар хэлсэн, өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн гэх ба ямар нэгэн буруу санаа бодол байхгүй болсон зүйл л энэ, тэгээд бид яваад өгсөн гэх асуудал болсон нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.