Алга болсон 12 настай охины хамгийн сүүлд суусан гэх автомашиныг Манлай сумаас олж, жолоочийг нь баривчилжээ

Алга болсон 12 настай охины хамгийн сүүлд суусан гэх автомашиныг Манлай сумаас олж, жолоочийг нь баривчилжээ

Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болоод байгаа билээ. Тэгвэл охин одоог хүртэл олдоогүй байгаа аж. Тиймээс эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сураггүй алга болоод буй охин 2023 оны аравдугаар сарын 3 ны өглөө 07 цаг 10 минутанд Дорноговь Сайншандын нэгдүгээр сургуулийн зүүн талын Мандах Наран хороололын байрнаас хичээлдээ яваад одоо хүртэл сураггүй байгаа юм. Тэгвэл алга болоод буй 12 настай охин хамгийн сүүлд Дорноговь аймгийн төвд байрлах гэрийнхээ гаднаас жижиг саарал өнгийн машинд сууж явсан нь камерт бичигдсэн. Тус автомашин тоос шороо болсон байсан тул дугаар нь харагдаагүй ч ДГО гэх номер байсан. Улмаар машин Дорноговь аймгийн Сайхандулаан сум чиглэн явсан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж тус машиныг Өмнөговь аймгийн Манлай сумаас олсон боловч машинд охин байгаагүй тул жолоочийг нь саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

Энэ талаар Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр "Сэжигтэн хамгийн сүүлд аймгаас баруун зүг рүү гарсан гэх мэдээллийн дагуу Дорноговь аймгийн ОБГ, ЗДТГ-ын хамтарсан баг тус чиглэлд эрлийн ажлыг үргэлжлүүлэхээр яг одоо гарч байна" гэлээ.