ВИДЕО: Өвөрхангай аймгийн “Хангай овоо”-н дээр тахисан бурхныг санаатайгаар шатааж, хөрөөгөөр тастаж сүйтгэсэн хэрэг гарчээ

ВИДЕО: Өвөрхангай аймгийн “Хангай овоо”-н дээр тахисан бурхныг санаатайгаар шатааж, хөрөөгөөр тастаж сүйтгэсэн хэрэг гарчээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Ханайн нурууны адагт байрлах Хангайн овоонд 2017 онд аравнайлан тавьсан бурхныг өнгөрсөн есдүгээр сард санаатайгаар хорлон сүйтгэжээ. Ингэхдээ бурхныг шатааж, 22 метр өндөртэй гүнгэрвааг цахилгаан хөрөөгөөр хэдэн хэсэг болгон тастаж, Найман ханатай гэрийн дайтай тахилгын зориулалтаар болгосон овоолгыг сүйтгэсэн байна. Мөн сүсэгтэн олны хандив бүхий цоожтой төмөр хайрцгийг эвдэж, эд зүйлсийг авсан байна. 

Тус бурхан нийт дагалдах хэрэгсэлтэйгээ 500 орчим кг жинтэй. Хангайн бурхныг 2300 гаруй метрын өндөрт орших Хангай овоо руу гаргахдаа машинаар явж болох цэг хүртэл нь явж, түүнээс цааш 300 орчим метр газар хүний хүчээр зүтгэж гаргасан аж. Мөн бурхныг Хангайн овоонд гаргасны дараа “Сэра Ма” дацангийн хувилгаан лам Жавжэ Одсэр ринбүчи шавь нарын хамт өөрийн хүсэлтээр очин аравнайлсан байдаг. 

Хангай овоо 2017 он

Иймд өнгөрсөн есдүгээр сарын 5-23 өдрүүдэд Хангай овоо руу гарсан машинтай хүмүүсийн талаарх мэдээллийг бидэнд хэлж тус болно уу хэмээн Хангайн бурхныг бүтээх үйлд гар бие оролцсон Хангайн бурхан тахих ажлыг санаачлагч Ю.Үнэнбүрэнтэй бид холбогдож дараах мэдээллийг авлаа.

ВИДЕО: 

Тэрбээр, “2017 онд бидний хэдэн нөхөд юм мэддэг хүмүүстэй яриад Хангайн нурууны төгсгөлийн Хангай овооноос эх авч байгаа гол тасарсан учир тахиж шүтэх, дээдлэх ёстой юм байна гэж үзсэн. Ингээд уул ус аа зөв байлгах, хүмүүсийн байгалиа хайрлаж ойлгох зүй ёсыг зөв байлгахын тулд Хангайн бурхныг бүтээлгэсэн юм. Сайхан ч бурхан болсон.

Хангай овоо 2017 он

Бурханыг уран барималч Г.Энхтөр тэргүүтэй хүмүүс уран гараа гаргаж гурван сар ажиллаж байж бүтээж Хангай овоон дээр залсан. Ингэхдээ энэ сайхан үйл хэрэгт оролцох хүсэлтэй хүмүүсийн хандив тусламж нийлээд нийт 26 сая 500 мянган төгрөгөөр эл бурхныг бүтээж тахисан юм.

Хангай овоо 2017 он

Мөн бурхныг Хангай овоон дээр залах үед Өвөрхангай аймгийн Ганданпунцаглин хийдийн лам нар болон “Сэра Ма” дацангийн хувилгаан лам Жавжэ Одсэр ринбүчи шавь нарын хамт очиж аравнайлсан. Улмаар бурхан тахиснаас хойш хүмүүсийн нутаг усандаа хандаж байгаа хандлага шал ондоо болсон. Гэтэл “Хангайн бурхныг шатаасан байна” гэх мэдээлэл ирлээ.

Хангай овоо 2017 болон 2023 оны харьцуулсан зураг

Анх хэдэн чулуу овоолсон овоолго бүхий уул байсныг бид найман хантай гэрийн дайтай гурван овоолго босгож, тахилга ёсоор дунд талын овоолгод гүнгэрваа босгож бурхнаа залсан. Гэтэл есдүгээр сарын 23-нд Хангай овоонд гарсан хүмүүс “бурхан шатаасан байна” гэж хэл өгсөн.

Улмаар бид Уянга сумын цагдаад хандсан. Цагдаагийн шалгалтаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан байна гэж үзсэн байна. Учир нь Бурханы ар талд босгосон 22 метр өндөр дөрвөн талтай толь бүхий энерги дамжуулагч гүнгэрвааг тастагчаар тастсан байсан. Тэд цахилгаан хөрөө буюу тастагч  ашигласан гэдэг нь мотортойгоо бэлдэж гарсан гэсэн үг.

Харин бурхныг авахын тулд битүү байрлуулсан хоргоны урд талийн шилийг нь хаглаж татаж гаргаад 10 гаран метр газар чирч шатаасан байсан.

Хангайн овоо 2023 оны есдүгээр сар

Хүн бурханд дургүй шүтлэггүй байж болно зүгээр нулимаад өнгөрч болно шүү дээ. Гэтэл энэ бол монгол хүнээс гарахааргүй хэрцгий үйлдэл байна гэж бид харж байгаа. Одоо ямартай ч боломждоо тааруулан яаралтай Хангайн бурхныг бүтээж аваачиж зална.

Иймд есдүгээр сарын 5-23 өдрүүдэд Хангай овоо руу гарч байсан мөн дээрх үйл явдлыг харсан хүн байвал бидэнд мэдээлэл өгөхийг хүсэж танай сайтад хандаж байна. Хангай овоо руу машинаар бол ганц жимээр гарна. Тухайн жимээр гарахад овооны доод талын айлуудад заавал харагддаг. Тиймээс харсан үзсэн зүйл байвал бидэнд хэл дуулгаарай гэж хүсэж байнА” хэмээлээ.

Хангайн овоог тахисан учир, 

Хангайн нуруу нь эртнээс таван том тахилгат хайрхан байсан ба үүнээс Отгон тэнгэр хйархан Суварга хайрхан хоёрыг  Төрийн тахилгатай болгож гурван жилд нэг удаа төрийн тахилга үйлдсээр ирсэн юм. Энэ тахилгат таван хайрханы хамгийн отгон нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Хангайн овоо юм. Хангайн овоог Сайн ноён аймгийнхан түүн дотороо  Сайн ноён хошуу, Арвайн хошууныхан ээлжлэн тахиж байсан түүхэн баримт байдаг.

Хангайн овоо 2017 он

Ийнхүү Монголчууд эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон “эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрханыг тахилгын орон болгон дээд тэнгэрийг “шүтээн эзэн” хэмээн тахин шүтсээр ирсэн нь уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл даатгалаа өргөж тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар ирсэн. Буддизм дэлгэрснээс хойш “тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод “уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагджээ. Тайлгат уулсыг бурхны орон гэж үзээд Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон” гэж шүтсээр ирсэн ба Хангайн нурууны эзэн савдагийг “Хангайн бурхан” хэмээн нийтээр нь шүтэж байжээ.

Энэ Хангайн нурууны эзэн савдагийг Хангайн нурууны отгон тахилгат хайрхан болох Хангайн овоон дээр бүтээн  Нутаг орон ард түмнээ дээдлэсэн Жандагуудын дэмжлэгээр залах ёслол болж өндөрлөжээ. 

Хангайн овооны хуучин уламжлалт  овоог томсгон гурван үетэй болгож голд нь 11 м өндөр сорогшин залж энэ үйлийг Аймгийн цэрэг иргэний хамгаалтын штабын хамт олон дүйцүүлэх цэргийн алба хааж буй 40 цэрэг эрсийн хамт бүтээсэн ба зан заншил ёс зүйг Буянбадрах лам зааж зөвлөсөн аж. 

Хангайн овоо 2017 он

Хангайн бурханыг уран барималч Г.Энхтөр даргатай  “Хулсан чавх” ХХК-ны уран бүтээлчид гайхалтай сайхан бүтээсэн бол Гандан хийдийн Урлахуй ухааны бурханч лам Шийрэв тэргүүтэй лам нар шүншигийг ёсын дагуу шүншиглэж, Бурханы гадна гуу сорогшинг С.Түмэнбаяр даргатай “Түмэн төмөрт “ ХХК-ны ажилчид урлан бүтээж, Энэтхэгийн гүн ухааны “Сэра Ма” дацангийн хувилгаан лам Жавжэ Одсэр ринбүчи шавь нарын хамт очин аравнайлан түмэн олны хүртээл болгож байжээ.