Ногоон автобусны хэргээр БНСУ-ын хоёр иргэнийг "Ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн" хэмээн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорилоо

Ногоон автобусны хэргээр БНСУ-ын хоёр иргэнийг "Ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн" хэмээн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорилоо

"Тэнүүн огоо" болон "Zyle Daewoo" компанийг хооронд нь зуучилж байсан монголд амьдардаг БНСУ-ын хоёр иргэнийг саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн хоёр иргэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.