"Гэмт этгээд охиныг сургуульдаа явдаг автобусны буудлаас нь авч явсан" гэж Дорноговь аймгийн онцгой комисс мэдээллээ

"Гэмт этгээд охиныг сургуульдаа явдаг автобусны буудлаас нь авч явсан" гэж Дорноговь аймгийн онцгой комисс мэдээллээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын 3 /2023.10.03/-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна. 

Энэ талаар өнөөдөр /2023.10.05/ 10:00 цагт Дорноговь аймгийн засаг дарга мэдээлэл хийх үеэрээ, "Охиныг авч явсан тээврийн хэрэгсэл бол Дорноговь аймгийн тээврийн хэрэгсэл байгаагүй. Гэмт этгээд охиныг сургуульдаа явдаг автобусны буудлаас нь авч явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч автомашиныхаа улсын дугаарыг харагдахгүй байдлаар будган түрхлэг хэрэглэсэн байна гэдгийг цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэлдээ өгсөн байгаа. Энэ тээврийн хэрэгсэл төв замын камер дагуу яваагүй дандаа төвлөрсөн камерын гадуур буюу гэр хороолол дундуур явсан байдаг" гэсэн мэдээллийг өглөө. Дорноговь аймгийн Засаг даргын өнөөдөр /2023.10.05/ хийсэн мэдээллийг товчхон мэдээлэхэд ийм байна. Учир нь иргэд та бүхнийг тус хэрэг явдлын талаарх мэдээллийг ЦЕГ-ын албан ёсны мэдээллээс авахыг анхааруулж байна. 

ҮЗЭХ:

Эх сурвалж: Eagle TV