“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон тухай “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа тэргүүтээ иргэд мэдээлэл хийлээ.
Г.Хажидмаа, “Монголын ард түмэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа заавал авах хэрэгтэй байна. Бид Монгол Улсын иргэний хувьд байгалийн баялгаа хэзээ л бол хэзээ өмчлөөд авчих бүрэн боломжтой. Гэтэл иргэд нэгдэж чадахгүй байна. 2023 оны аравдугаар сард "Эрдэнэс таван толгой"-н онцгой дэглэм тавигдана. Онцгой дэглэм тавигдангуут Засгийн газраас ногдол ашгаа яаралтай тараах шаардлагыг миний бие удаа дараа өгнө.
Мөн бид өөрсдөө боломжоороо мөнгө цуглуулаад иргэдээс "Эрдэнэс тавантолгойн" ногдол ашгийг иргэдэд олгохтой холбоотой санал асуулгыг авахаар болсон. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн айлуудаас эхэлж авахыг албан ёсоор зарлаж байна" гэлээ.