"Ногоон автобус"-ны хэргээр яллагдагчаар татагдсан БНСУ-ын хоёр иргэн өөрийн улс руугаа явахаар онгоцны тийзээ захиалаад байхад саатуулжээ

"Ногоон автобус"-ны хэргээр яллагдагчаар татагдсан БНСУ-ын хоёр иргэн өөрийн улс руугаа явахаар онгоцны тийзээ захиалаад байхад саатуулжээ

Ногоон автобусны хэргээр БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг "Ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн" хэмээн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хориод байгаа билээ. Тэгвэл тухайн хоёр иргэн нь дээрх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарч, Солонгос руу явахаар онгоцны тийзээ захиалаад байхад нь манай улсын хуулийн байгууллагаас шуурхай ажиллан, саатуулсан байна. Улмаар тэднийг оргон зайлахыг завдсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.