БНСУ-ын “Daewoo” компаний 400 сая төгрөгийн үнэтэй "ногоон автобус" хуучин байсан талаар асуудал үүссэн. Тэгвэл энэ талаар Өмнөд Солонгосын "Sisamagazine” мэдээллийн сайтад нэгэн нийтлэл гарчээ.
Тус нийтлэлд," БНСУ-тай холбоотой авлигын хэрэг Монгол Улсад гарчээ. Тус улсын АН-ын НИХ-ын төлөөлөгч М.Тулгат, “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Daewoo группээс “ногоон автобус”-ыг худалдан авсан ч 2003 онд үйлдвэрлэгдсэн хуучин автобус байна. Энэ бол Солонгосын Daewoo групптэй холбоотой гутамшигтай хэрэг. Тендерийн хуулиас гадуур худалдан авах ажиллагааг зохион байгуулсан нь маш ноцтой хэрэг бөгөөд эрх мэдлээ урвуулан ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Мөн улсаас яагаад орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон хуулиас гадуур автобус худалдан авч байна вэ? Энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой техник хэрэгсэл, галт зэвсэгийг худалдан авахдаа хэрэглэдэг хуулийг урвуулан ашигласан байна" гэж онцлон дурджээ.
Цаашид Монголын тал энэ асуудлын үнэн мөнийг олж тогтоох хүсэлтийг Солонгосын Засгийн газарт тавих талаар төлөвлөж байгаа юм. Энэ хэрэг даамжирч, Монгол, Солонгосын хоорондын дипломат харилцаанд асуудал үүсгэж болзошгүй байна" гэжээ.
Эх сурвалж: Sisamagazine