ШУУРХАЙ: Монголд ирж уучлалт гуйсан "Zyle Daewoo bus" компанийн удирдлагууд мэдүүлэг өгөөд, өнөөдөр нутаг буцжээ

ШУУРХАЙ: Монголд ирж уучлалт гуйсан "Zyle Daewoo bus" компанийн удирдлагууд мэдүүлэг өгөөд, өнөөдөр нутаг буцжээ

"Ногоон автобус"-ны асуудлаар БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоног /2023.10.01/-т манай улсад хүрэлцэн ирж, албан ёсны мэдээлэл хийж уучлалт хүссэн. Улмаар хуучин автобус нийлүүллсэн гэх хэргээр тэднийг хуулийн байгуулагаас шалгаж эхлээд байсан билээ. 

Тэгвэл БНСУ-ын эдгээр хоёр иргэнээс тайлбар мэдүүлэг авч, улмаар эх орон руу нь өнөөдөр /2023.10.05/ буцаасан гэх мэдээлэл байна.

Ногоон автобусны хэрэгт шаардлагатай гэж үзвэл тэднийг дахин дуудаж, мэдүүлэг авах аж. Мөн энэ асуудлаар БНСУ-ын прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Харин монголын "Тэнүүн огоо" ХХК-ийг солонгосын "Zyle Daewoo bus" компанийн хооронд нь зуучилж өгсөн БНСУ-ын хоёр иргэнийг түр саатуулаад байгаа юм.