LIVE: "Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нааштай мэдээлэлгүй байна" гэж ОБЕГ-ын дарга мэдэгдлээ

LIVE: "Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нааштай мэдээлэлгүй байна" гэж ОБЕГ-ын дарга мэдэгдлээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Иймд эрэн хайх ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянаас тодруулан хүргэж байна. Тэрбээр “Дорноговь аймгийн Сайншанд суманд сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа гурав дахь хоногтоо үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд цагдаа болон онцгой байдлыг байгууллага дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Анх сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнүүд болон Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран зохион байгуулж байгаа. Эрлийг эхлээд зөвхөн Сайншанд суманд хийж байсан бол одоогоор 13 сумын хэмжээнд эрэн хайж байна. Өнөөдөр өглөө 7:00 цагт цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах  111 дүгээр ангийг цагдаагийн байгууллагын холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй Мандах сумын чиглэлд хөөргөсөн.

Одоогоор Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Нисдэг тэрэгний бэлэн байдлыг хангах шатахуун тээврийн асуудлыг зохицуулахад тухайн орон нутгаас сонгогдсон гишүүд санхүүгийн тодорхой тусламж үзүүлсэн. Энэ хүрээнд бид аль болох цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Яг одоогоор бидэнд охины талаар нааштай мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

ҮЗЭХ: