ШУУД: Сураггүй алга болоод буй 12 настай охины талаар ЦЕГ, ХНХЯ-наас албан ёсны мэдээлэл хийж байна

ШУУД: Сураггүй алга болоод буй 12 настай охины талаар ЦЕГ, ХНХЯ-наас албан ёсны мэдээлэл хийж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран цаг үеийн болон сураггүй алга болоод буй 12 настай охины асуудлаар албан ёсны мэдээлэл өгч байна.

Мөрдөх байцаах албаны дарга хурандаа М.Мишигдорж “Өнөөдрийн байдлаар хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй. Учир нь хуулийн хүрээнд прокуророос мэдээлэл өгөх зөвшөөрөл өгөөгүй. Дорноговь аймгаас алба болсон охиныг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Эрэн хайх ажиллагааг Дорнод аймгийн Сайншанд сумаас Өмнөговь аймгийн Манлай сум хүртэл явуулж байна. Ингэхдээ газраар автомашинтай алба хаагчид болон агаараас эрэх хайж байна. Эрэн хайх ажиллагааг алба хаагч иргэдийн туслалцааг авч Манлай сум болон байж болзошгүй хөрш аймаг сумуудад хайж байна. Мөн сэтгүүлч нар баталгаагүй эх сурвалжаас авч тарааж буй мэдээлэл эрэн хайх ажиллагаанд нөлөөлж болзошгүй байгаа тул мэдээлэлд цэнзүүртэй хандахыг зөвлөж байна. Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлсэн бол хуулийн хариуцлага хүлээн гэж заасан байгаа” гэлээ.

ҮЗЭХ: