МАЛАЙЗЫН ПРОКУРОР: Ш.Алтанхуягийн амийг хөнөөсөн хэргийг дутуу шалгасан

МАЛАЙЗЫН ПРОКУРОР: Ш.Алтанхуягийн амийг хөнөөсөн хэргийг дутуу шалгасан

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг дахин мөрдөн шалгана гэж Малайзын Ерөнхий прокурор мэдэгдсэн байна. 13 жилийн өмнө энэ хэрэгт цагдаагийн хоёр офицерт цаазын ял оноосон.

"Энэ хэрэгт хоёрхон хүнийг холбогдуулан ялласан нь хангалтгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой" гэж Ерөнхий рокурор Томми Томас хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад "Мөрдөн шалгалт бүрэн хийгдээгүй нь тодорхой" гэж онцолжээ.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөх даалгаврыг Ерөнхий сайд асан Нажиб Разак өгсөн гэж яллагдагч Азила Хадри шүүхэд мэдүүлээд байгаа. Энэ мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсний дараа Нажиб Разак гэм буруугүй болохоо исламын сүмд андгайлсан. Түүнчлэн Ш.Алтантуяатай огт уулзаж байгаагүй гэсэн байдаг. Гэвч түүнийг зөвлөх Нажиб Разак Багиндагийн хамт хохирогч эмэгтэйтэй Лондонд уулзаж байсныг Азила Хадри мэдүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn