Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байсан мотобуудлагын батальоны энхийг сахиулагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Талийгаач Б.Т нь үүрэг гүйцэтгэж байхдаа есдүгээр сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгссөн байна. Тиймээс талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж, улмаар эх оронд нь авчирч өдгөө нутаглуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Талийгаач нь энхийг сахиулах ажиллагаанд удаа дараа оролцож байсан туршлагатай алба хаагч байжээ.