Улсын гарьд Ц.Бямба-отгонд "Бридж" корпорациас "Сүзүки жимни" автомашин бэлэглэжээ

Улсын гарьд Ц.Бямба-отгонд "Бридж" корпорациас "Сүзүки жимни" автомашин бэлэглэжээ

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг "Бридж Корпораци" нь Сүзүки ЖИМНИ машиныг Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд давж, заан цолны болзол хангасан хүчит бөхөд олгож ирсэн уламжлалтай.

Тэгвэл энэ жил Тулгар Төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон 7-н даваанд тунан үлдэж, учраа бөхөө даван, заан цолын болзол хангаж улмаар гарьд цолтон болсон тул ийнхүү "Сүзүки жимни" автомашиныг гардан авах эрхийн эзэн болжээ.