Цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд худал мэдээлэл түгээсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд худал мэдээлэл түгээсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. 

Харин цахим сүлжээнд өчигдөр орой буюу аравдугаар сарын 4-ний өдөр охиныг олсон, олоогүй гэх олон таамаг мэдээлэл хөвөрч, энэ нь олны эргэлзээг төрүүлээд байгаа юм. "Охиныг олсон" талаарх мэдээллийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан ёсны цахим хуудаснаа нийлсэн байсан. Тэгвэл тухайн мэдээллийг "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст нийтэлсэн бөгөөд энэ нь ташаа мэдээлэл байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээлж, хүлцэл өчсөн. 

Тэгвэл Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны цахим хуудсанд ташаа мэдээлэл нийтэлсэн тус албаны алба хаагч, хяналт тавих эрх бүхий удирдах албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулж, цаашид тус албаны цахим хуудсыг ашиглахгүй байхаар шийдвэрлэжээ. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө