Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж буй 9 хосод түрээслээд өмчлөх нөхцөлтэй байр гардуулжээ

Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж буй 9 хосод түрээслээд өмчлөх нөхцөлтэй байр гардуулжээ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ үеэр, 

  • Нийслэлийн шилдэг зөвлөгч багш
  • Шилдэг зөвлөгч удирдах ажилтан
  • Шилдэг контент бүтээгч багш
  • Шилдэг менежменттэй удирдлагын баг
  • Тэгш хамруулагч байгууллага
  • Боловсролд ээлтэй Засаг дарга
  • Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан
  • Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв. 

Мөн энэ үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байгаа аж.