Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.
Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.
Энэ хүрээнд эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого, бэлэг тэмдэг зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлалаа. Шилдэг бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг. Бүтээлийг 2023 оны аравдугаар сарын 25 хүртэл хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Мазаалай баавгайн онцлогийг тусгасан
- Монгол Улсаа олон улсад таниулах бэлгэдэл байх
- Товч, ойлгомжтой зураг, лого хэлбэрээр
Шалгарсан бүтээлтийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах, оюуны өмчийг эрхийг шилжүүлэх аж.