СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Соёмботой уулын зам дээр хоёр машин шүргэлцэж, нэг машин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Соёмботой уулын зам дээр хоёр машин шүргэлцэж, нэг машин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарчээ

Дөнгөж сая /2023.10.06/ 11:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Соёмботой уулын зам дээр хоёр автомашин шүргэлцэж, нэг нь онхолдсон зам тээврийн ноцтой осол гарчээ. Онхолдсон автомашины жолоочид эмнэлгийн тусламж үзүүлэхээр Түргэн тусламжийн автомашинаар авч явсан бол хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хэмжилт хийж байгаа аж.