Монголын жюү жицү бөхийн шилдэг тамирчнаар Ө.Эрдэнэбаатар тодорчээ

Монголын жюү жицү бөхийн шилдэг тамирчнаар Ө.Эрдэнэбаатар тодорчээ

Монголын жюү жицүгийн холбооны 2019 оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Ө.Эрдэнэбаатар тодорчээ. Тэрбээр БНСУ-ын Сөүл хотноо болсон Азийн нээлттэй тэмцээний аварга, Их дуулга тэмцээний анхны алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анхны мөнгөн медаль, Байкал Про олон улсын тэмцээний аварга болсон юм.

Шагналыг Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Жи Мобайл ХК-ийн захирал, 2019 оны Байкал Про, Улаанбаатар Про, Сөүлийн нээлттэй олон улсын тэмцээнии мөнгөн медальт Г.Дашням, МЖЖХ-ны мөнгөн гишүүн, “Тамирын улаан хошуу” ХК-ний захирал Монгол Улсын харцага Н.Алтансүх нар гардуулж баяр хүргэжээ. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө