Охины ар гэрийн "эрэлийн газар уул хадтай тул ирж туслаач" гэх хүсэлтийн дагуу мотоциклтэй очсон ч цагдаагаас буцаалаа

Охины ар гэрийн "эрэлийн газар уул хадтай тул ирж туслаач" гэх хүсэлтийн дагуу мотоциклтэй очсон ч цагдаагаас буцаалаа

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.10.06/ эрлийн ажилд оролцохоор сайн дураар Өмнөговь аймгийн Манлай сумын зорьсон 13 хүний бүрэлдэхүүнтэй 10 мотоциклтэй залуусыг мэргэжлийн багын хайгуулын ажилд оролцох боломжгүй хэмээн буцаажээ.

Энэ талаар кросчин н.Түмэннаст “Бид сая Манлай суманд ирээд Засаг даргатай нь уулзлаа. Ер нь бол сумын Онцгой байдлын албыг ч эрлийн ажиллагаанд оролцуулахгүй байгаа юм байна. Мэргэжлийн байгууллагын хамтарсан баг ажиллаж байгаа. Та бүхнийг ирсэнд баярлаж байна. Одоогоор буцахгүй бол эрлийн ажилд оролцохгүй бол боломжгүй юм байна гэх хариу өглөө. Бид алга болсон охины ар гэрийнхэнтэй холбогдож туслаач гэсэн хүсэлтийн дагуу ирсэн юм аа. Учир нь хайгуул хийхээр уул хад ихтэй, уурхай ихтэй учир машин явахад хэцүү байна. Тиймээс бартаат замын мотоциклтой ирж тус болооч гэсэн. Харин цагдаагийн байгууллагаас боломжгүй гэж байна" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө