УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүүхдийн үхлээр улс төр хийх хэрэггүй" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг загнав

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүүхдийн үхлээр улс төр хийх хэрэггүй" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг загнав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг загнав. 

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  “Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ганц хоёр өдрийн сенсааци хийгээд, загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бий, би нуухгүй. Гэхдээ бүх бурууг сургууль, багш нар руу чихдэг. Багш нар хүчирхийлэг болчихсон, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй гэх ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Би үүнийг хатуу хэлж, анхааруулъя” гэсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Боловсрол шинжлэх ухааны сайд юу яриад байна аа. Хүүхдүүд үхэж байхад дуугүй байж байх ёстой юм уу. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэж юу яриад байгаа юм бэ. Ард түмний төлөөлөгчийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлаар ярих ёстой. Хүүхдүүд үхээд байна. Ард түмэн шаардаж байна. Бие бие рүүгээ буруугаа чихээд, хаа хаанаа ажил чинь болохгүй байна. Харанга дэлдэж байна" хэмээн уурлав.