12 настай охины эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хэргийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгаж эхэлжээ

12 настай охины эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хэргийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгаж эхэлжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. 

Харин цахим сүлжээнд охины хувийн болон эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны талаар албан бус мэдээлэл тараасан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын газраас шалгаж эхэлжээ. Учир нь эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг зарим сэтгүүлч нар цагдаагийн байгууллагаас урьдаж сошиал хаягтаа түгээж байсан юм. Уг мэдээллийг цагдаагийн алба хаагч  сэтгүүлчдэд өгсөн байх магадлалтай гэх мэдээлэл бий.